Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-д томилолтоор ажиллаж байна. Тэрээр нүүр номд "БНСУ-ын Худалдаа, Аж үйлдвэр, Нөөцийн яамтай сүүлийн нэг жил олон удаа уулзав. Тус яам шатахуун, боловсруулах үйлдвэрүүдээ хариуцдаг газар юм. Энэ удаад Сөүлээс сайн мэдээтэй харих болж байна" гэж бичжээ.