fitness
  • 41 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Узбекистаны Самарканд хотод болсон Дэлхийн шатрын 46 дахь олимпиадад Монголын эмэгтэй шигшээ баг долдугаар байр эзэлж, эрэгтэй шигшээ баг 26 дугаар байрт шалгарсан байна.

Тус олимпиадад 189 орны баг тамирчид өрсөлдсөн бөгөөд Монголын эмэгтэй шигшээ баг 17 оноо авч, дэлхийн шилдэг 10 багийн нэг болжээ.

Монголын эмэгтэй баг 1990 онд Нови Сад хотод болсон олимпиадад 12 дугаар байр эзэлсэн дээд амжилттай байв. Энэ удаа уг амжилтаа ахиулж, долдугаар байрт шалгарч байна. Тэд АНУ, Энэтхэг, Польш зэрэг багуудтай адил 17 оноо авсан бөгөөд нэмэлт үзүүлэлтийн зөрүүгээр долдугаар байрт эрэмбэлэгдсэн. Мөн Х.Баясгалан тэмцээний турш 11 өрөгт бүгдэд нь оролцож, 8 оноо авчээ. Тэрбээр III ширээнд үзүүлсэн хувийн амжилтаараа дэлхийд дөрөвдүгээрт жагссан байна.

Харин Монголын эрэгтэй шигшээ баг 15 оноо авч, 208 багаас 26 дугаар байр эзэлжээ. Тус баг 7 хожил, 1 тэнцээ, 3 хожигдолтой тэмцээнийг дуусгасан байна. Эрэгтэй баг олимпиадыг 2024 оны Будапештын олимпиадад эзэлсэн 62 дугаар байрнаас 36 байр ахиулж, чансааны ангиллаар “В” хэсэгт мөнгөн медаль хүртжээ.

Ингэснээр Монголын эмэгтэй шигшээ баг дэлхийн шатрын олимпиадад долдугаар байр эзэлсэн түүхэн дээд амжилт тогтоож, эрэгтэй шигшээ баг 26 дугаар байр эзлэн, “В” ангиллын мөнгөн медаль хүртсэн байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн