fitness
  • 1360 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-03

УБТЗ-ын зүгээс ачаа тээврийн үйлчилгээг хурдан шуурхай, хүнд ойртуулах үүднээс Тээвэр зохион байгуулалтын албаны чиглэл хариуцсан инженерүүдийг нэг цэгээс ажиллуулж эхэллээ.

2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Даваа, Мягмар, Лхагва гарагуудад 9:00-12:00, 13:00-16:00 цагт УБТЗ-ын Удирдах газрын баруун хаалгаар нэвтэрч 147 тоот өрөөнөөс тээврийн доорх үйлчилгээнүүдийг авах боломжтой юм.

Ачаа тээвэртэй холбоотой иргэн, үйлчлүүлэгч байгууллагатай байгуулах гэрээ:

  1. Транзит ачаа тээвэрлэх, төлбөр тооцоо барагдуулах гэрээ 
  2. Тээвэрлэгчид үл харьяалагдах ачааны вагоныг тээвэрт оролцуулах гэрээ
  3. Салбар замд вагон тавьж өгч, татан авах гэрээ
  4. Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем программ ашиглах гэрээ

Ачаа тээврийн өдөр тутмын ажилтай холбоотой үйлчилгээ:

  1. Ачаа вагоны хаяг солилт, ачилт буулгалтын үйл ажиллагааны мэдээлэл
  2. Ачаа тээврийн программ хангамж ашиглалт, зөвлөгөө

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Бусад мэдээ

Эхнэр охины хамт машинд үлдээж тусламж хүсэхээр явсан НӨХӨР нь замдаа осгожээ

Эхнэр охины хамт машинд үлдээж тусламж хүсэхээр явсан НӨХӨР нь замдаа осгожээ

Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газар арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн

Өмнөговь аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өмнөговь аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өмнөговь аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн