fitness
  • 135 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-15

Саяхан болж өнгөрсөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замуудын комиссын ээлжит зөвлөгөөнөөс манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх ашигтай шийдвэр гарчээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН, Хятадын талтай өргөн царигаар 15 галт тэрэг, нарийн царигаар 8 галт тэрэг солилцож байхаар тохиролцсон нь 2016 оноос хойш яригдаж ирсэн өргөн царигийн галт тэргийг нэмэгдүүлэх асуудлыг бодит ажил хэрэг болгожээ.

Энэхүү тохиролцоонд хүрэхээс өмнө Замын-Үүд-Эрээн өртөөгөөр Хятадын талтай хоног тутам өргөн царигаар 14 галт тэрэг, нарийн царигаар 6 галт тэрэг солилцож байсан юм. Мөн өргөн царигаар солилцох 15 галт тэрэгний 2 нь урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг байхаар тохирсон нь  экспортод гарч байгаа ачааны хэмжээ улам нэмэгдэнэ гэсэн үг.

 

Эх сурвалж: "УБТЗ" ХНН

Бусад мэдээ

Өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад бэлэн мөнгөний тусламж үзүүлж байна

Өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад бэлэн мөнгөний тусламж үзүүлж байна

Монголын Улаан загалмай нийгэмлэгээс 2022-2023 оны өвөл зудын өндөр, нэн өндөр эрсдэлтэй болон өвөлжилт хүндэрч буй 20 аймгийн нийт 2 250 зорилтот бүлгийн малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлжээ.

Баян-Өлгий аймагт утаат болон электрон тамхи, дагалдах хэрэгсэл борлуулахыг ХОРИГЛОЛОО

Баян-Өлгий аймагт утаат болон электрон тамхи, дагалдах хэрэгсэл борлуулахыг ХОРИГЛОЛОО

Аймгийн Засаг даргын орлогчийн А/205 дугаар захирамжаар утаат болон электрон тамхи, түүний дагалдах

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн