fitness
  • 218 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-28
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2021 онд “Өвөржанчивлан” рашаан сувиллын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ.

Тус рашаан сувиллын газраас нийгмийн хариуцлагын хүрээнд цар тахлын онцгой нөхцөлд ажиллаж буй ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтны төлөөлөл бүхий найман хүнд 2021 он оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 7 хоног үнэ төлбөргүй амарч сувилуулах эрхийн бичиг гардуулж байсан юм.
Тэгвэл уг хамтын ажиллагааны дагуу 2023 оны 02 дугаар сарын 09-нөөс эхлэн нийт дөрвөн ээлжээр төвийн онцгой нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл бүхий 36 эрүүл мэндийн ажилтан “Өвөржанчивлан” рашаан сувиллын газарт амарч сувилуулж байна.
Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын амарч сувилуулах хугацааны цалин хөлсийг ГССҮТ-өөс бүтнээр тооцож олгосон бөгөөд цаашид нийт ажиллагсадынхаа нийгмийн хамгааллыг дэмжихэд чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм.

Бусад мэдээ

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын голч цалин нэгдүгээр улирлын байдлаар 1,352,900 төгрөг байна

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын голч цалин нэгдүгээр улирлын байдлаар 1,352,900 төгрөг байна

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн оны эхний таван сарын статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн

Хяргас нуурт цөмөрсөн машинд явсан хүүхдүүдийн бие муу байна

Хяргас нуурт цөмөрсөн машинд явсан хүүхдүүдийн бие муу байна

Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар Хяргас нуурын мөсөн дээгүүр

Ариунзул С.
Ариунзул С.