fitness
  • 384 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-09

Гуравдугаар сарын долооны өдөр Ганцмод-Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 1025 автомашин гарсан байна. Харин гуравдугаар сарын наймны өдөр баярын өдөр тохиосонтой холбоотойгоор Гашуунсухайт боомт амарчээ.

2023 оны эхний хоёр сарын хугацаанд Монгол Улс 1.9 тэрбум гаруй ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Тухайлбал: оны эхний хоёр сарын хугацаанд 7.8 сая тонн нүүрсийг 1.26 тэрбум ам.доллароор, 0.21 сая тонн зэсийн баяжмалыг 371.8 сая ам.доллароор, 0.83 сая тонн төмрийн хүдэр, 2.4 тонн боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 146.3 сая ам.доллароор тус тус экспортолсон байна.

Мөн 2022 онд зогсонги байсан газрын тосны экспорт үл ялиг нэмэгдэж, 0.7 сая баррелийг 58 орчим сая ам.доллароор экспортолсон гэж Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

2023 оны батлагдсан төсвөөр 36.5 сая тонн нүүрс, 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортлох зорилттой байна. Ингэхдээ нүүрсний дундаж үнийг 144 ам.доллар, зэсийг 8400 орчим ам.долларын түвшинд байна гэж улсын төсвийн орлогын төлөвлөлтийг хийжээ. Мөн Монголбанк болон түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаах алтны хэмжээ 17 тонн байхаар батлагдсан байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн гуравдугаар сарын долоонд өгсөн ярилцлагаас харахад, нүүрсний экспорт нэмэгдэж, 2023 онд 40-45 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа аж. Энэ хэмжээний экспортыг хилийн үнээр зарж чадвал валютын нөөц нэмэгдэнэ гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Бусад мэдээ

Хотын стандартын хэлэлцүүлэг болно

Хотын стандартын хэлэлцүүлэг болно

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс

Оюутан залуусын хөгжлийг дэмжих, хамтран ажиллах боломжуудыг бий болгоно

Оюутан залуусын хөгжлийг дэмжих, хамтран ажиллах боломжуудыг бий болгоно

Нийслэлийн хэмжээнд оюутан залуусын нийгмийн оролцоог дэмжих, сурч боловсрох, хөгжих боломжуудыг бий

Ариунзул С.
Ариунзул С.