fitness
  • 335 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-22

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр  Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 03-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:  Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +1...+6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө  -11...-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө  -12...-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:   Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө  -13...-15 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Бусад мэдээ

Жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх хөтөлбөрийн сургалт боллоо

Жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх хөтөлбөрийн сургалт боллоо

ХасБанкнаас хэрэгжүүлж буй “Жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд ст

АТГ: Оффтейк гэрээнүүдтэй танилцаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулна

АТГ: Оффтейк гэрээнүүдтэй танилцаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулна

Засгийн газрын шийдвэрээр нууцаас гарсан оффтейк гэрээнд нэр дурдагдсан хүмүүсийн нэр яагаад нэрлэгд

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.