fitness
  • 268 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-09

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1998 оноос эхлэн “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тэмдэглэж, энэ хүрээнд улсын нийгэм, эдийн засагт бодит хувь нэмэр оруулж буй ААН, компаниудыг татвар төлөлтийн хэмжээгээр  тодруулдаг уламжлал тогтсон.

Улсын хэмжээнд 2022 онд 9,3 их наяд төгрөгийн төсвийн орлого бүрдсэнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК 990.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлснээр хамгийн ашигтай ажилласан 10 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгдэж, “Шилдэг татвар төлөгч”-өөр өргөмжлөгдлөө.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш улсын төсөвт 1,5 их наяд төгрөг төвлөрүүлсэн бөгөөд 13 сая тонн нүүрс олборлож, 4,3 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ үзүүлэлтийг онцгой дэглэм тогтоохоос өмнөх үетэй харьцуулахад Борлуулалт 4,1 дахин, Тээвэр 3,9 дахин, Экспорт 2 дахин, Орлого 3,9 дахин, Олборлолт 2,7 дахин нэмэгдээд байгаа юм.  


МТА: 2022 онд хамгийн их татвар төлсөн 10 аж ахуйн нэгж
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ /1.2 их наяд төгрөгийн орлогын эх үүсвэрийг хуримтлуулсан/ 
“Эрдэнэс Тавантолгой” ХК  (990.1 тэрбум )
Оюутолгой ХХК  (439.9 тэрбум )
Энержи ресурс ХХК  (289.3 тэрбум )
“Тавантолгой” ХК   (261.6 тэрбум )
“АПУ” ХК  (212.1 тэрбум )
“Хаан банк” ХХК  (197.4 тэрбум )
“Голомт банк” ХХК  (137.4 тэрбум )
“Си Өү Эй Эл” ХХК  (104.0 тэрбум )
“Цайрт Минерал” ХХК  (98.6 тэрбум )

Бусад мэдээ

З.Болормаа: Хувийн ариун цэврээ сайтар сахиснаар халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой

З.Болормаа: Хувийн ариун цэврээ сайтар сахиснаар халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой

Дулааны улирал буюу 5-10 дугаар сарын хооронд гэдэсний халдварт өвчин нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Авто замын бүтээн байгуулалтыг хөгжлийн бодлоготой уялдуулж, төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Авто замын бүтээн байгуулалтыг хөгжлийн бодлоготой уялдуулж, төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ

Монголын авто замчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус зөвлөгө

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.