fitness
  • 350 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-23

Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилго бүхий “ХурДан” цэгүүдийг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас байгуулж байгаа. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хоёр дахь цэгийг 9-р хорооны нутаг дэвсгэр Баянхошууны тойрогт байрлах “Номин” агуулах худалдааны төвд нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар оролцсон юм. Сонгинохайрхан дүүргийн анхны “ХурДан” цэгийг дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Олон улсын худалдаа, логистикийн төв буюу 22-ын товчооны авто худалдааны цогцолборт байгуулсан. Баянхошууны тойрогт байрлах “Номин” агуулах худалдааны төвд хоёр дахь цэгийг ийнхүү нээснээр Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа, Ханын материал, Хилчин хотхон орчмын оршин суугчид хотын төв зорих шаардлагагүй болж, төвлөрөл, түгжрэлийн эсрэг бодит шийдэл болж чадсаныг УИХ-ын гишүүн Э.Батшугар онцоллоо.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнгөрсөн онд Цахим хөгжлийг дэмжих хуулиудыг УИХ-аар батлуулсан. Тус хуулиудын нэг болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд Мэдээлэл солилцооны үндсэн систем “ХУР”, танилт нэвтрэлтийн “ДАН” системийг хуульчилсны үндсэн дээр төрийн цахим үйлчилгээний “ХурДан” цэгүүдийг байгуулж байгаа юм байна. “ХурДан” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн чанадад нийт 504 байршилд нээх ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд цаашид Сонгинохайрхан дүүрэгт үе шаттайгаар нэмж байгуулах аж. “ХурДан” лого бүхий үйлчилгээний цэгээс иргэд өнөөдрийн байдлаар 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр, татвар гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах боломжтой.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээний болон бусад газарт нээгдсэн “ХУРДАН” цэгүүд:

  1. Төв шуудан дахь “Хурдан” цэг;
  2. Хан-Уул дүүргийн И-Март худалдааны төв;
  3. Улаанбаатар их дэлгүүр;
  4. Нисэхийн тойрог, “Хан плаза” худалдааны төв;
  5. 120 мянгат, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн салбар;
  6. Төрийн ордны баруун хойд талын “Монгол шуудан” ХК-ийн 46-р салбар /бусад 4 салбар/;
  7. Боловсролын Их Сургуулийн дэргэд “Төгөлдөр” төвийн 24 цагийн CU дахь салбар;
  8. “Да хүрээ” авто худалдааны төв;
  9. Баянзүрх дүүрэг “Жанжин” клуб;
  10. Улиастайн нэгдсэн зах;
  11. 22 авто худалдааны төв;
  12. Баянхошуу тойргийн уулзвар Номин дэлгүүр;
  13. Хүнсний 50-р дэлгүүр, 24 цагийн CU дахь салбар, 11 дүгээр хороолол, Дөлгөөн нуур салбар /4 салбарт/.

Бусад мэдээ

1500 болон 3000 төгрөгөөр хийсэн "Үдийн хоол"-ны цэсийг танилцуулжээ

1500 болон 3000 төгрөгөөр хийсэн "Үдийн хоол"-ны цэсийг танилцуулжээ

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болон “Зориг сан”-гийн “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөл

Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдаж буй “

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.