fitness
  • 523 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-23

Рио Тинто Монгол компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл ой” төслөөр энэ онд хийх ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлаа эхлүүлснээ хэвлэл мэдээлэл, олон нийтэд танилцууллаа.Тус хэвлэлийн бага хуралд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг ТББ-ын төлөөлөгч Пол Рийс нар оролцов.

“Эрүүл ой” төслийн хүрээнд хөнөөлт шавжид өртөж, доройтолд орсон 300 мянган га ойд биологийн бэлдмэл ашиглан тэмцлийн ажил хийж ойролцоогоор 1.1 тэрбум модыг аврах юм.

Мөн олон улсын шинэлэг арга, техникийг нэвтрүүлэх замаар тэмцлийн ажлын үр дүнг 90 гаруй хувьд хүргэх, урт хугацаанд ойг хөнөөлт шавжаас тогтвортой хамгаалах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Монгол Улсын ойн мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийж байна.

Монгол орны ойн сан манай газар нутгийн 7.9 хувийг эзэлж байна. БОАЖЯ-наас хийсэн судалгаагаар сүүлийн хоёр жилд Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас жил бүр хийгддэг ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хойшлогдон үр дүн багатай байснаас 2022 оны байдлаар хөнөөлт шавжийн тархалт гамшгийн түвшинд хүрч, 700 гаруй мянган га ойн сан доройтон нийт 2 тэрбум мод хөнөөлт шавжид өртсөн байна.

зураг
 

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ: “Энэхүү төсөл нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Рио Тинто Монгол ХХК-ийн хооронд байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй эхний томоохон ажил юм. Рио Тинто Монгол ХХК нь төслийн хугацаанд 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, Монгол орны ойн санг хамгаалах, боловсон хүчнийг чадавхжуулах, шинэ технологийг нэвтрүүлэх зэрэг ажилд тэргүүлэн оролцож байгаад талархалтай байна” хэмээн онцлов.

Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал: “Байгаль дэлхий, хүрээлэн буй орчныг хайрлаж хамгаалах нь манай компанийн баримталдаг зарчим. Тиймээс Рио Тинто компани 2050 он гэхэд бизнесийн үйл ажиллагаанаас ялгарч буй хүлэмжийн хийг бууруулж, улмаар ялгарал, шингээлтийн харьцааг тэглэх зорилготой ажиллаж байна. Энэ хүрээнд бид Монгол орны ой моддыг хамгаалах төслийг БОАЖЯ болон Олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлж, ногоон ирээдүйг хамтдаа бүтээж байгаадаа баяртай байна” гэдгийг тодотгов.

ОУБХН-ийн Хөтөлбөрийн төлөөлөгч, Пол Рийс: “Монгол Улсын одоо байгаа ойн нөөцийг хадгалж, хамгаалахын тулд манай байгууллага дэлхийн түвшний мэргэжилтнүүдийг уг төсөл дээр ажиллуулж байна. Ойн сангаа тогтвортой хадгалах нийтлэг зорилгын хүрээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх практик туршлагаар батлагдсан олон улсын шилдэг арга зүй хиймэл оюун ухаанд суурилсан EarthRanger программ нутагшуулж, үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна” хэмээн онцоллоо.


Бусад мэдээ

Паралимпын аварга болсон тамирчинд сар бүр дөрвөн сая төгрөгийн урамшуулал олгоно

Паралимпын аварга болсон тамирчинд сар бүр дөрвөн сая төгрөгийн урамшуулал олгоно

Франц улсын Парис хотноо өчигдөр нээлтээ хийсэн паралимпын наадмаас Пара таеквондогийн эмэгтэйчүүдий

Монголбанк 2022 онд 22.9 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2022 онд 22.9 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2022 оны 12 дугаар сард 3,032.2 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 22.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.