fitness
  • 357 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-24

Нисэх Хүчний 98 жилийн ойг тохиолдуулан "БУЯНТ-УХАА ЭЙР ШОУ" буюу агаарын болон задгай талбайн шоуг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулна.

Олон улсад энэ төрлийн агаарын шоу нь өргөнөөр зохиогддог ба нисэх хүчнийхний онгоцны үзэсгэлэн, агаарын үзүүлбэр мөн энэ салбарын мэргэжлийг сурталчилж, олон нийтэд танилцуулдгаараа онцлог болдог байна.

Манай улсын хувьд уг шоуг анх удаа өргөн цар хүрээтэйгээр Буянт Ухаа олон улсын нисэх буудлын 12 га талбай бүхий хөөрөх зурваст зохиохоор төлөвлөжээ.

Шоуны хоёр өдрийн хугацаанд шүхрийн үзүүлбэр, агаарын хөлгүүдийн үзэсгэлэн, парад, өндрөөс эрэн хайх аврах ажиллагааны үзүүлэх тоглолт, хуучны болон орчин үеийн машины үзүүлбэр, урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой үйл явдлууд болохоор төлөвлөгдсөн байна.

Эдгээрээс МиГ-29 байлдааны онгоцны үзүүлбэрийг зохион байгуулагчид онцлоод байгаа юм. МиГ-29 төрлийн онгоц манай улсад зургаан ширхэг байдаг бөгөөд анх 2011 онд захиалан 2018 онд хүлээж авч байжээ. МиГ-29 онгоцны дээд хурд нь 2,450 км/цаг, нислэгийн өндөржилт нь 18,013 метр. 

Нисэх талбайд том, жижиг нийлсэн 28 төрлийн онгоцыг танилцуулах бөгөөд орж зургаа авхуулах зэргээр чөлөөтэй танилцаж болох боломжтой. Мөн Монголын шүхрийн спортын нийгэмлэг болон ОБЕГ-ын нийт 15 шүхэрчин үзүүлбэр үзүүлэхээр болжээ. 

Түүнчлэн урьдчилж, эсвэл газар дээр нь бүртгүүлээд Улаанбаатарыг тойрсон 30 минутын нислэгийг фестивальд оролцогчдод санал болгож байгаа юм байна. Мөн бага оврын агаарын хөлгөөр Буянт-Ухаа орчимд хайрцаг нислэг үйлдэж болох аж.

Шоу хоёр хэсгээс бүрдэх ба өдрийн 11:00-17:00 цаг хүртэл нисэхийн шоу болон бусад гэр бүл, хүүхэд залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаанууд болох бол орой 17:00 цагаас хойш олон улсын DJ болон Монголын хамтлаг дуучид, реппэрүүдийг оролцуулсан хөгжмийн фестиваль болно. Улсын онцгой объектод DJ сет сонсох боломж ховорхон тохиолдоно гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан юм. 

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй:

  • Анх удаа байлдааны МиГ-29 онгоцны үзүүлбэр
  • Шүхрийн үзүүлбэр
  • Байлдааны онгоцтой танилцах
  • Агаарын эрэн хайх ажиллагаа
  • Онгоцоор нисэх боломж
  • Нисэх салбарын үйл ажиллагаатай танилцах
  • Мэргэжил сурталчлах
  • Нисэх загварын тэмцээн, үзэсгэлэн, худалдаа
  • Жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа
  • Хүүхдийн тоглоомын хэсэг
  • Нисэхийн музей болон UB art gallery үнэгүй үзэх эрх
  • Азтай үзэгч олон олон бэлгийн эзэн
  • Гадаадын болон дотоодын алдартай DJ-нүүд
  • Урлагийн тоглолтоос бүрдсэн 2 өдрийн шоу арга хэмжээ

Эдгээр өдөрт өглөөний 10:00 цагаас эхлэн 23:00 цаг хүртэл цаг тутам үнэгүй автобус 120 мянгатын автобусны буудлаас Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу хөдөлнө. Ташрамд дурдахад, харгазлах хүнтэй яваа 12 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй талбайд нэвтрэх боломжтой. 

Бусад мэдээ

Долдугаар сарын 9-нд болох “Дээлтэй Монгол” наадамд Буриад, Тува, Халимагаас төлөөлөл ирж оролцоно

Долдугаар сарын 9-нд болох “Дээлтэй Монгол” наадамд Буриад, Тува, Халимагаас төлөөлөл ирж оролцоно

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн манду

Сар шинийг угтаж “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Сар шинийг угтаж “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн