Монголд болсон 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн эмэгтэй багийн тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш хүлээн авч, Төрийн дээд цол, одон медаль гардуулна.
Тодруулбал 3х3 эмэгтэй багийн ахлагч Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан, Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Нямжавын Нандинхүсэл болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч Канадын иргэн Стив Сир нарыг шагнах юм.
Сонирхуулахад ДАШТ-ий дараах шинэчлэгдсэн чансаагаар О.Хулан 137,954 оноогоор долдугаарт, Б.Ариунцэцэг 127,101 оноогоор есдүгээрт жагсаж буй.
Харин эмэгтэйчүүдийн нийлбэр чансаагаар Монголын шигшээ баг 711,523 оноогоор тивдээ хоёрдугаарт, дэлхийд 10 бичигдэж байгаа билээ.