fitness
  • 368 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-02

gif2022 оны арванхоёрдугаар сарын 2-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -24...-29 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -18...-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -18...-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -19...-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -20...-22 градус хүйтэн байна.


Бусад мэдээ

Өвлийн спортын хоёр наадам Даваа гарагт Орхон аймагт эхэлнэ

Өвлийн спортын хоёр наадам Даваа гарагт Орхон аймагт эхэлнэ

Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам энэ

Аравдугаар сард Замын-Үүд өртөөнөөс экспортын ачаатай 428 галт тэрэг БНХАУ руу гарсан байна

Аравдугаар сард Замын-Үүд өртөөнөөс экспортын ачаатай 428 галт тэрэг БНХАУ руу гарсан байна

Өнгөрөгч 10 дугаар сард УБТЗ-ын тээврийн хэмжээ өмнөх саруудаасаа өссөн үзүүлэлттэй байна.

Ариунзул С.
Ариунзул С.