fitness
  • 105 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-07

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус сургууль нь говийн бүсийн уул уурхайн салбарын ажилтнуудыг бэлтгэдэг гол суурь болдог онцлогтой.

Боловсролын багц хуулийн өөрчлөлтөөр Мэргэжлийн боловсрол эзэмших хугацаа 2.5 байсныг 3 жил болгосон. Ингэснээр Мэргэжлийн оюутнууд ЕБС-ийн 12 жилийн хөтөлбөрийг бүрэн үзэхээс гадна, 2.5 жилээр суралцаад төгсөхөд насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ажилд орох боломжгүй байсныг шийдвэрлэж чадаж байгаа юм.


 
Мөн тухайн оюутан хүсвэл их дээд сургуульд шатлан суралцах боломж нээгдсэн зэрэг суурь тогтолцооны шинэчлэл хийгдэж байна. Хуучин МСҮТ-д амьдралын боломж тааруу айлын хүүхэд эсвэл сурлага тааруу хүүхдүүд элсэн суралцдаг гэсэн ойлголт, хандлага өөрчлөгдөх шинэ алхам хийгдсэн гэж хэлж болно.

Эх сурвалж: БШУЯ

Бусад мэдээ

Дүүргийн ЗДТГ-ын ажилтан М үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргана хэмээн хахууль авчээ

Дүүргийн ЗДТГ-ын ажилтан М үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргана хэмээн хахууль авчээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 10-14-нд гэмт хэргийн шинжтэй 127 гомдол, мэд

Зургаадугаар сарын 1-нд болох хүүхдүүдэд зориулсан үзвэр, тоглолт, өдөрлөгийн ХӨТӨЛБӨР

Зургаадугаар сарын 1-нд болох хүүхдүүдэд зориулсан үзвэр, тоглолт, өдөрлөгийн ХӨТӨЛБӨР

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний Пүрэв гарагт бүх нийтээрээ амарна. Энэ өдөрт зориулсан "Монгол хүүхдүүд 2023" нэгдсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд 11:00 цагаас болох юм байна.

Ариунзул С.
Ариунзул С.