fitness
  • 661 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-07

Өнөөдөр Булган аймгийн 20 оюутан БНСУ-д суралцахаар явж байна. Тус аймаг, БНСУ-ын Кёнги аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Шинхан их сургууль”-д 20 оюутнаа сургахаар Улаанбаатар-Инчон чиглэлд Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ оюутнуудын хамтаар нислээ.

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны "Шинэ хөгжлийн зам" үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд ийнхүү гуравдагч улс руу Булган аймгийн оюутнууд суралцахаар явж байгаа юм.

Булган аймгийн оюутнууд Белорусь улс, ОХУ, БНСУ-д 100 хувь тэтгэлэгээр суралцаж эхэлсэний үргэлжлэл болж ,16 сум нэг тосгоноос шалгарсан оюутнууд ийнхүү Солонгосыг зорилоо.

Булган аймгийн хувьд БНСУ-ын Шинхан их сургуульд жил бүр 20 оюутанг сургахаар явуулах бөгөөд оюутнууд эхний жилдээ Солонгос хэлний бэлтгэлдээ сураад үргэлжлүүлэн өөр өөрсдийн сонгосон мэргэжлээрээ суралцах юм.

Бусад мэдээ

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан "Эмч танаараа бахархъя" хүндэтгэлий

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 24 байршлын шарилж, лууль устгах ажил өнөөдрөөс эхэллээ

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 24 байршлын шарилж, лууль устгах ажил өнөөдрөөс эхэллээ

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 24 байршлын 893,500 м.кв талбайд шарилж, лууль устгах ажил өнөөдр

Ариунзул С.
Ариунзул С.