fitness
  • 112 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-12
Олон улсад ховорт тооцогддог шувууд манай улсад бүртгэгджээ

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт ховор шувуудын тархац, тоо толгойн судалгааны ажлыг 2023-2025 оны хооронд хийхээр болсон. Уг ажлыг хэрэгжүүлэхээр ШУА-ийн Биологийн хүрээлэн, Олон улсын тахь групптэй хамтран эхний судалгааны ажлыг энэ оны зургаадугаар сард эхлүүлсэн. Есдүгээр сард хоёр дахь хээрийн судалгааны ажлыг 21 хоногийн хугацаанд үргэлжлүүлэхээр болжээ.

Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь ховор шувуудын тархац, тоо толгойг үнэлснээр цаашид Говийн их ДЦГ-ын “Б” хэсгийн шувуу хамгааллын оновчтой менежмент тодорхойлогдох юм.

Өнөөдрийн байдлаар нийт 120 гаруй зүйл бүртгэснээс Бужмаг хөөндэй (Turdus viscivorus), Шарга зөгийч (Merops apiaster) зэрэг Төв Азид өргөн тархалттай боловч Монгол оронд ховор тохиолдох шувууд цөөнгүй таарсан байна.

Түүнчлэн, бүс нутгийн хэмжээнд төдийгүй олон улсад ховордолтын зэрэглэлд орсон Алтайн хойлог (Tetraogallus altaicus), Ооч ёл (Gypaetus barbatus), Идлэг шонхор (Falco cherrug) зэрэг олон шувуу бүртгэгджээ.

Эх сурвалж:БОАЖЯ

Бусад мэдээ

Улаанбаатар хотын нийт хүн амын 60 хувь нь дэд бүтэц хөгжөөгүй гэр хороололд амьдарч байна

Улаанбаатар хотын нийт хүн амын 60 хувь нь дэд бүтэц хөгжөөгүй гэр хороололд амьдарч байна

Азийн хөгжлийн банк 1997 оноос хойш Монгол Улсын Засгийн газарт хямд өртөгтэй орон сууц барих, гэр х

Олон улсын химийн олимпиадаас Монголын сурагчид хоёр хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртэв

Олон улсын химийн олимпиадаас Монголын сурагчид хоёр хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртэв

“IChO 2023” буюу Олон улсын химийн 55 дугаар олимпиад Швейцарын Цюрих хотод энэ оны долдугаар сарын

Ариунзул С.
Ариунзул С.