fitness
  • 147 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-14

Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр сард 44 удаа хөнгөлөлттэй зорчдог. 

Энэ хичээлийн жилд автобусны хөнгөлөлтийн эрхтэй картын захиалгыг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор есдүгээр сарын 14-нөөс эхлэн цахимаар авдаг боллоо.

Ингэхдээ зөвхөн их, дээд сургуулийн дэд бакалаврын /дипломын/ болон бакалаврын өдрийн ангид шинээр элсэн суралцагчид, анх удаа уг картыг авах гэж байгаа тохиолдолд цахимаар захиалах боломжтой. Шаардлага хангасан оюутнууд E-Mongolia гар утасны аппликэйшн болон e-mongolia.mn порталаар нэвтэрч “Оюутны автобусны карт захиалах” үйлчилгээг сонгон картаа захиалах юм. 

Автобусны хөнгөлөлттэй картыг өмнө нь авч байсан оюутан дахин захиалахдаа Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандах шаардлагатай. Харин оюутны мэдээлэл бүртгэгдээгүй тохиолдолд сургуулийнхаа сургалтын албанд хандан мэдээллээ шалгуулна. Мөн хөнгөлөлттэй карттай оюутнууд Umoney карт борлуулах, цэнэглэх гэрээт цэгүүд болон их, дээд сургуулиудад ажиллах явуулын цэг дээр очиж картаа идэвхжүүлэх юм.

Бусад мэдээ

"Robot Challenge World 2023" монгол сурагчид тэргүүлэв

"Robot Challenge World 2023" монгол сурагчид тэргүүлэв

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод энэ сарын 11-13-ны хооронд 2004 оноос хойш зохиогдсон Robot Challenge

2023 оноос нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо хийнэ

2023 оноос нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо хийнэ

2023 онд Монгол Улс анх удаа нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг хийхээр болжээ.

Чинбаяр Б.
Чинбаяр Б.