fitness
  • 364 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-23

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн баталлаа. 

Хуулийн гол зорилго нь хэргийн бодит үнэнийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, шүүхийн шатанд яллах, цагаатгах шийдвэрийг гаргах, хүний эрхийг хангахад оршиж байна. 

Хуульд шүүх шинжилгээ хийх процессыг илүү нарийвчлан зохицуулагдаж, олон нийтийн дунд сэтгэл санааны хохирол гэж яригдаж ирсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээгээр тогтоох, шүүх мөнгөн дүнгээр үнэлэх, хохирлыг барагдуулах үйл ажиллагааг тусгаж, эрүү, иргэний зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж хуульчилсан байна. 

Гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны хохирлыг ялгамжтай тогтоож ирсэн байдал арилж, хүн бүрд хууль тэгш, хүртээмжтэй үйлчлэх боломж бүрдэж, хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх харилцаанд ахиц дэвшил гарах боломжтой болно. 

Мөн энэ хуулиар хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологи, хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлыг шүүх шинжилгээгээр тогтоож, үнэлгээг тооцох, цахим технологи, инженер техникийн шинэ төрлийн шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагад нэвтрүүлж байна. 

Ингэснээр шүүх шинжилгээний байгууллагын хараат бус, бие даасан байдал хангагдаж, хэнээс ч хараат бусаар технологийн шийдлээр ажиллах боломж нэмэгдэж, шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн баталгаа дээшилж байна гэж хууль санаачлагчид мэдээллээ.

Бусад мэдээ

ЭМД-ын сангаас 20 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

ЭМД-ын сангаас 20 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйл

Турк, Сири улс руу 1500 ноосон хөнжил, 10 тонн махны тусламж илгээнэ

Турк, Сири улс руу 1500 ноосон хөнжил, 10 тонн махны тусламж илгээнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, байгалийн гамшигт нэрвэгдсэн БНТУ болон Сири улс р

Ариунзул С.
Ариунзул С.