fitness
  • 352 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-24

Өчигдөр болсон ёслолын нэгэн үйл ажиллагаанд Кайли Женнер урдаа арслангийн толгойтой хар хилэн даашинз өмсөн ирсэнд Амьтны эрхийг хамгаалах /PETA-People for the Ethical Treatment of Animals/ нийгэмлэг талархан “алга ташив”.

Загварын шоунд оролцохдоо арслангийн толгой өмссөн Кайли Женнер дэлхийн хамгийн алдартай, амьтны эрхийг хамгаалах байгууллагаас эерэг үнэлгээ авсан байна.

skip-share

PETA: Гайхалтай бөгөөд шинэлэг гурван хэмжээст амьтны толгой нь хүсэл эрмэлзэл байгаа газарт арга зам байдгийг харуулж байна

PETA-гийн ерөнхийлөгч Ингрид Ньюкирк хэлэхдээ "...Кайлигийн дүр төрх нь арслангийн гоо үзэсгэлэнг онцгойлон тодруулж байгаа ба арслангийн тоо толгойг бууруулдаг, хүний эгозмыг хангах ан агнуурыг эсэргүүцсэн агуулгатай гэж найдаж байна” хэмээжээ.

Нүүр будалт, гоо сайхны бүтээгдэхүүний магнет бүсгүй Парисын Schiaparelli Haute Couture шоунд оролцсон юм. Арслангийн толгой жинхэнэ мэт харагдав ч тийм биш гэдгийг тэр олон нийтэд ойлгуулахын тулд "Араатан ба гоо үзэсгэлэн. Баярлалаа. Хүний гараар хийсэн энэхүү дуураймал зүйлийг өмссөндөө үнэхээр баяртай байна. Үнэхээр үзэсгэлэнтэй" гэсэн тайлбарыг бичжээ.



Мөн Schiaparelli шоунд Наоми Кэмпбелл хар чонын толгойтой хувцас өмссөн байсан нь бас дуураймал юм.

PETA-ийн ерөнхийлөгч Кайлиг дуураймал толгой ашигласныг нь сайшаан хэлэхдээ "Эдгээр гайхалтай бөгөөд шинэлэг гурван хэмжээст амьтны толгойнууд нь хүсэл эрмэлзэл байгаа газарт арга зам байдгийг харуулж байна” гэжээ.

Эх сурвалж: CNN, TMZ

Бусад мэдээ

Хэрэглэгчийн үнэлгээний үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх боломж бүрдлээ

Хэрэглэгчийн үнэлгээний үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх боломж бүрдлээ

Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа буюу Хэрэглэгчийн үнэлгээг улсы

Улаан буудайг малд бүхлээр нь өгвөл малын биед шингэхгүй тул няцалж өгнө

Улаан буудайг малд бүхлээр нь өгвөл малын биед шингэхгүй тул няцалж өгнө

ХААИС-ийн багш н.Бямба малчдад зориулан малын тэжээлийг хэрхэн бэлтгэх зөвлөгөөг өглөө.Зудын суурь о

Ариунзул С.
Ариунзул С.