Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороонд цахилгаан шатанд хоёр хүүхэд гацлаа гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 22-ны 15:36 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход тус байрны оршин суугч 14 настай охин, найман настай дүүгийн хамт хамт цахилгаан шатанд гацсан байсныг 10 минут ажиллан гаргаж, ээжид нь хүлээлгэн өгсөн байна.