fitness
  • 65 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-26

"Эрдэнэс Монгол" компани 89 орон тоотой, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулахаар Засгийн газраас чиглэл өгсөн. Гүйцэтгэх захирлаас бусад 88 орон тоон дээр олон нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарласны дагуу өнөөдөр шалгалт эхэллээ.

Ахлах менежер буюу өнөөгийнхөөр газрын дарга гэсэн статусыг халжээ. Дарга гэгдээд эхлэхээр тусгай хангамж, давуу эрх ямба шаарддаг учир энэ системийг халсан аж. Долоон газрыг долоон ахлах менежер удирдана. Мөн долоон менежер, өндөр ур чадвар бүхий 74 мэргэжилтнийг хоёр өдөр үргэлжлэх шалгалтаар сонгоно. 

Одоо ажиллаж байгаа, ажлын байр нь байхгүй болсон хүмүүст ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэх юм. Харин ажлын байр нь үлдсэн хүмүүс нээлттэй сонгон шалгаруулалтад орж, тэнцвэл үргэлжлүүлэн ажиллах боломжтой. 

Ажлын байрны сонгон шалгаруулалтын бүртгэлийг энэ сарын 2-16-нд явуулсан. Ирэх долоо хоногт нүүр тулсан ярилцлагыг эхний шатанд тэнцсэн хүмүүсийг оролцуулан зохион байгуулж, ирэх сарын 1-нээс багаа бүрдүүлэн шинэ менежментээр үйл ажиллагаа явуулж эхлэх юм байна. 

Бусад мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнa

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнa

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас о

Б.Солонгоо: Шүгэл үлээх нь авлигатай тэмцэх ажиллагааны үр дүнд маш том хувь нэмэр болно

Б.Солонгоо: Шүгэл үлээх нь авлигатай тэмцэх ажиллагааны үр дүнд маш том хувь нэмэр болно

“Шүгэл ажиллагааг” хэрэгжүүлэх Ажлын хэсэг мэдээлэл хийлээ.“Транспэренси интернэшнл” байгууллагаас г

Ариунзул С.
Ариунзул С.