fitness
  • 678 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-05

Дуучин Д.Осгонбаярын хос цомгийн нээлт болно Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Доржийн Осгонбаяр ардын дууны “Өөшгөө юу даа”, зохиолын дууны “Наран мандах нутаг” хос цомгийн нээлт энэ сарын 13-ны 11.00 цагт ҮУИТ-т болно. Дуучин Д.Осгонбаяр төрсөн нутаг Сүхбаатар аймгийнхаа Хөгжимт драмын театраас уран бүтээлийн гарааг эхлүүлсэн нэгэн. Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, дууны шүлгийн мастеруудын нэг Сумъяагийн Амартайвангийн үг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Батсайханы аялгуу “Наран мандах нутаг” дуу бол түүний нэрийн хуудас болсон бүтээл гэж болно. Сүхбаатар аймгийн сүлд дуу гэж болох энэ дууг дуулж үзэгч, сонсогчдод хүргэсэн нь хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшин, аманд аялагдаж үлдсэн төдийгүй Д.Осгонбаяр хэмээх дуучныг олны өмнө өргөж гаргаж ирсэн билээ. Түүнчлэн “Ээлтэй хорвоо”, “Ганга нуурын шувуу” зэрэг олон сайхан дууг дуулж амьдруулсан нь хүмүүсийн сонсох дуртай дуу болсон юм. Тэгвэл зохиолын дууны цомгоо тэрбээр “Наран мандах нутаг” хэмээн нэрлэсэн байна. Түүний хувьд зүүн монгол ардын болон үзэмчин, барга ястны зан заншил, түүх соёлын онцлог шингэсэн олон дууг өөрийн хоолойн цараа, дуулах арга барилд тааруулан тун эвлэгхэн дуулж үзэгч, сонсогчдод хүргэсэн уран бүтээлч гэдгийг түүний фенүүд андахгүй. Эдгээр уран бүтээлээ дарьганга ардын “Өөшгөө юу даа” хэмээх дуугаар нэрлэсэн ардын дууны цомогт багтаажээ.

Бусад мэдээ

“Ёс зүйтэй бизнес, Тогтвортой өсөлт” хэлэлцүүлэг арга хэмжээ боло

“Ёс зүйтэй бизнес, Тогтвортой өсөлт” хэлэлцүүлэг арга хэмжээ боло

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь Бизнес эрхлэгчдийг НҮБ-ын Даян дэлхийн гэрээний 10 зарчим, НҮБ-ын Би

НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг томилуулахыг дэмжив

НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг томилуулахыг дэмжив

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах асуудлыг хэлэ

Ариунзул С.
Ариунзул С.