fitness
  • 536 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-06

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах мэдээллийг өглөө:

-Би 2016 оны наймдугаар сараас ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллах болж, Хөгжлийн банканд хийх шалгалтын ажлын хэсгийг ахалсан. Шалгалтыг 21 хоногт багтаан хийх үүргийг Засгийн газраас өгсөн юм.

Бид есдүгээр сард гурван удаа шалгалтын дүнг хаалттай байдлаар танилцуулсан. Тухайн үед Ерөнхий сайд байсан Ж.Эрдэнэбат хаалттай байдлаар сонсох санал тавьсан юм. Учир нь Засгийн газрын сайд, Төв банкны Ерөнхийлөгч (Б.Чойжилсүрэн, Н..Баяртсайхан) АНУ-ын Вашингтон хотод ОУВС-ийн удирдлагуудтай хэлэлцээ хийж байсан үетэй таарсан юм. Шалгалтын дүн хэлэлцээнд нөлөөлж болзошгүй хэмээн болгоомжилжээ.

Манай улсын санхүү, эдийн засаг маш хүнд байдалд байсан үе. ХЗДХЯ-ны цахим хуудсанд 45 хуудас бүхий материалыг би нээлттэй байршуулсан. Бид 1.3 их наяд төгрөгийн алдагдал байгааг илрүүлсэн. Засгийн газар хаалттай хэлэлцсэн тул нууцын тамга дарж, олон нийтэд мэдээлэх боломжгүй болсон юм. Ярьчихвал улсын нууц задруулсан хэрэгтэн болно. Энэ хэрэгт 1-5 жилийн ял өгдөг. Ингээд Засгийн газрын хуралдаанд дахин оруулахад шалгалтыг үргэлжлүүлэх үүрэг өгсөн юм.

2016 оны шалгалтын дүнг зориуд нуун дарагдуулсан мэтээр яриад байгаа тул би энэ бүхнийг залруулах гэж ярьж байна. Засгийн газраас нууцаас гаргасны дараа бид шалгалтын дүнг АТГ, Улсын ерөнхий прокурор, ЦЕГ руу тус тус явуулсан. Хууль энэ банканд үйлчилдэггүй юм байна гэдгийг бид ил болгосонХуулийн байгууллагууд эдгээр хэргийг шийдээгүй гэв.   

2016 онд Хөгжлийн банканд ханшийн эрсдэл, төлбөр түргэн гүйцэтгэх эрсдэлүүд хэдийнэ үүссэн байжээ. Иймд Засгийн газарт тус банкны өөрийн хөрөнгийг нэмэх эсвэл татан буулгах, улсын төсвөөс тусад нь төсөв байгааг улсын төсөвтэй нэгтгэх санал зөвлөмжийг шалгалтын ажлын хэсэг өгчээ. Тухайн үед Хөгжлийн банк МИАТ компанийн шинэ онгоц, "Гудамж", "Зам" төсөл, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл, Амгалан дулааны станц зэргийг санхүүжүүлсэн байна.          

Чингис бондын хөрөнгийг тус банканд ам.доллараар байршуулаагүй тул зөвхөн ханшийн алдагдал 690 тэрбум төгрөгт хүрчээ. Сонгуулийн өмнө буюу 2016 оны өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй нэг тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Шинэ төмөр зам төсөлд зөвлөх үйлчилгээнд (санхүүгийн, хуулийн гэх мэт) олон сая ам.доллар зарцуулсан. Блүүмбэрг телевизтэй 3 сая ам.долларын гэрээ хийсэн байна.      

2016 оны шалгалтын дараа хуулийн байгууллагаар шийдсэн ганцхан хэрэг байсан нь Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг Амгалан дулааны станцын төслийг хэрэгжүүлэх явцад авлига авсан хэргээр ялласан.       

УИХ-ын гишүүн Т.Доржханд2016 оны шалгалтын үр дүнг  нууцлах нь үндэслэлтэй юу? Нууцалсны улмаас энэ банкны асуудал 7 жил дарагдан, дампуурах дээрээ тулсан. Яагаад тухайн үед нь арга хэмжээ аваагүй вэ гэж би Б.Энхбаяр, Б.Чойжилсүрэн нараас асуумаар байна. Та нар ОУВС-гаас 1 тэрбум ам.доллар авахын тулд нуусан байна. Сангийн яам зөвшөөрсөн учраас л төсвийн шинжтэй төслүүдийг Хөгжлийн банк санхүүжүүлсэн. Хэрэв Сангийн яам татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахгүй гэж бат зогссон бол ийм зүйл болохгүй байв. Та нар нууцалсны улмаас бид 2 их наяд төгрөгийн орлого алдсан.     

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:
-ОУВС Хөгжлийн банк хэцүүдсэнийг мэдэж байсан. Тэднээс нууцлах шаардлага байгаагүй. Гэхдээ бид бодит байдлаас гажсан, дордуулсан мэдээлэл цацах вий гэсэн болгоомжлол байсан. Ингэвэл манай бонд эзэмшигч, хөрөнгө оруулагч нарт халтай. Та хэтрүүлж, улс төржүүлж байна. 2016 оны арванхоёрдугаар сард Засгийн газар 1 их няд төгрөгөөр энэ банкны өөрийн хөрөнгийг нэмж, дампуурахаас аварсан. Учир нь 580 сая ам.долларын евро бондыг төлөх хугацаа тулсан байв.           

2019 онд Хөгжлийн банканд дахин шалгалт оруулж, 2216 оны шалгалтын үр дүн 86 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн байна. 2017 оноос Хөгжлийн банкны шинэ хуулийг мөрдөж эхэлснээр төсвийн шинжтэй төслүүдийг санхүүжүүлэхээ зогсоожээ. Мөн энэ хуулиар Монголбанк тус банканд хяналт  хийх эрхийг нээсэн юм.

Хөгжлийн банк 2018 онд хамгийн анхны хэргээ н.Болоршүр хэмээх иргэний эсрэг шүүхэд өгчээ.      

Бусад мэдээ

"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-т бүртгэлтэй Daewoo маркийн 22 автобусыг хүчний байгууллагуудад шилжүүлнэ

"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-т бүртгэлтэй Daewoo маркийн 22 автобусыг хүчний байгууллагуудад шилжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаан өнөөдөр болж байна. Тус хурлаар энэ оны газар зохион бай

ХОТЫН ДАРГААР ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.НЯМБААТАР БОЛЛОО

ХОТЫН ДАРГААР ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.НЯМБААТАР БОЛЛОО

“Ногоон автобус”-ны гэх хэргээс шалтгаалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.