fitness
  • 611 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-06

лаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд цахим гэрчилгээтэй болох ёстой гэж НЗДТГ-аас мэдэгдсэн. Цахим гэрчилгээ олгох болон бэлтгэл ажил, RFID технологи болон замын түгжрэлийн эсрэг хийсэн, хийхээр төлөвлөсөн ажлын талаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслүүдийн захирал Ч.Батзориг мэдээллээ.

Тэрээр "Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны төлөвлөгөөний нэг нь удирдлагын ухаалаг системийг нэвтрүүлэх юм. Нийслэлд 650 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс 400-500 мянга нь өдөр тутам хөдөлгөөнд оролцдог. Нийслэлийн 61 байршилд уншигч байрлуулж эхэлсэн ба 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Уншигчийн унших tag буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгож дуусгана. Дөрөвдүгээр сарын 1-нээс бүрэн хэрэглэж эхлэхээр төлөвлөж байна. Энэ систем бий болсноор нийтийн тээврийн төлбөр тооцоо болоод тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг цахимжуулах нөхцөл бүрдэнэ. Торгуулийн төлбөр тооцоог уян хатан болгож төлснийхөө дагуу хөнгөлөлт авдаг, төлөхгүй удвал алданги тооцдог болно. Татвар хураамж нь одоогийн хуулийн дагуу хэвээр байна. Одоогоор бүсчлэлийн асуудал байхгүй. Тээврийн хэрэгслийн зорчилтыг хянахгүй, хувийн мэдээлэлд халдахгүй" гэв.

Харин ЗТХЯ-ны хэлтсийн дарга н.Мөнхнасан "Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй 1 сая тээврийн хэрэгсэлд RFID чип наана. Энэ цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт баталсан. Жолооч албан татварын нөөц сангаас 10, нийслэлийн төсвөөс 3 тэрбумыг гаргана" хэмээв.

Нийслэлийн цахим хөгжил мэдээллийн технологийн газрын дарга н.Чинзориг "RFID нь зам тээврийн нэгдсэн систем бий болгох ажлын нэг хэсэг. Нийслэлийн бүх замуудад мөшгөх төхөөрөмжийг байгуулсан. Цахим гэрчилгээг 3 сарын 1-ээс олгож эхэлнэ. Зорчих хөдөлгөөний хязгаар байхгүй. Иргэд мэдээлэлтэй байх боломжийг олгохын тулд цахим гэрчилгээгээр дамжуулан байнга явдаг замын хаасан байдал болоод торгуулийн мэдээллийг хүргүүлдэг болно. Түгжрэл буурна гэхдээ хэдэн хувьтай буурахыг хэлж мэдэхгүй байна" гэв.

Бусад мэдээ

УИХ: Хүүхэд ажиллаж болох ажлын байрны жагсаалтыг шинэчлэх асуудлаар мэдээлэл хийнэ

УИХ: Хүүхэд ажиллаж болох ажлын байрны жагсаалтыг шинэчлэх асуудлаар мэдээлэл хийнэ

МҮХАҮТ-д09:00 цагт ЦХХХЯ-наас төрийн программ хангамжийн худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гарга

Дорноговьд цас шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул авто тээврийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Дорноговьд цас шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул авто тээврийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч ,үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ

Ариунзул С.
Ариунзул С.