Энэ нь 1999 оны хүчтэй газар хөдлөлтөөс хойш тохиож байгаа хамгийн өндөр хүчтэй газар хөдлөлт юм байна.
Одоогоор 284 хүн амь үрэгдэж, 2383 хүн шархдаж маш их байшин, барилга, хот хоорондын замууд нурж, их хэмжээний хохирол учирсан байна.
Мөн одоо хүртэл энэхүү газар хөдлөлтийн үргэлжлэлүүд мэдрэгдсээр байгаа бөгөөд нийт 32 тохиолдлоос 6,6 балл хүчтэй нь Газиантеп хотод мэдрэгджээ.
Турк улсын ихэнх хотуудаар энэхүү өдрүүдэд хүчтэй цас бороон шуургатай, цаг агаар хүнд байхад энэхүү газар хөдлөлт тохиолдсоноор маш олон иргэд гудамжинд гарсан, нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрсэн хүнд байна.
Турк улсын Гадаад хэргийн сайд бусад улс, орнуудаас тусламжийн гараа сунгах хүсэлт тавьсан байна.
Сүүлийн өдрүүдэд байгаль эхийн давагдашгүй хүчин зүйлстэй Туркийн ард түмэн нүүр тулж байна.