Ховд аймагт өсвөр насны хүүхэд бусдад зодуулсны улмаас нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Ховд аймгийн цагдаагийн газарт хэргийг шалгаж байгаа.
Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна.
Насанд хүрээгүй хүүхэд хохирсон хэрэгт прокурорын байгууллагын зөвшөөрлөөр мэдээлэл өгөх тул дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй" гэв.
Талийгаачийн ээж Ховд.мн сайтад "Эмнэлгийн үүдээр орохдоо миний охин ээжийгээ татаж үнсээд, намайг дөрвөн охин трубагаар цохьсон гэж хэлсэн" хэмээн ярьжээ.