fitness
  • 458 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-07

Тээврийн цагдаагийн албанаас ирэх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан зорчуулах санал гаргасан албан бичгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлжээ.

Хоёрдугаар сарын 1-ний өдөр гаргасан уг албан бичигт, сүүлийн таван жилийн судалгаагаар сар шинийн баярын өмнө орон нутгаас олон тооны машин нийслэлд ирж, замын хөдөлгөөний ачаалал 25-30 хувиар нэмэгддэг. Иймд:

  • 2023 оны хоёрдугаар сарын 11, 12-ны бямба, ням гараг
  • Хоёрдугаар сарын 18, 19-ний бямба, ням гарагт улсын дугаар тэгш, сондгойгоор ангилан зорчуулах
  • Томоохон зах, худалдааны төвүүдэд цагийн зохицуулалт хийх зэрэг санал гаргаж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. 

ТЦА-наас илгээсэн албан бичигт үндэслэн хотын дарга шийдвэр гаргасан эсэхийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад, "Одоогоор автомашины тэгш, сондгой дугаараар явуулах тухай шийдвэр гараагүй" гэв. 
 

Бусад мэдээ

Үерт өртсөн хороодын цахилгаан хангамжийг бүрэн сэргээв

Үерт өртсөн хороодын цахилгаан хангамжийг бүрэн сэргээв

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буусан үерийн гамшгаас улбаалан Улаанбаат

ЭМД-аас эрүүл мэндийн байгууллагуудыг ₮921,5 тэрбумаар санхүүжүүлжээ

ЭМД-аас эрүүл мэндийн байгууллагуудыг ₮921,5 тэрбумаар санхүүжүүлжээ

Эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны эхний 7 сарын байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад олгосо

Ариунзул С.
Ариунзул С.