Агаарын бохирдлыг бууруулах бодлого, үр дүн, технологийн шийдлийг танилцуулах зорилготой “Эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрх: Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл” шинжлэх ухаан, технологийн хурал болов.
Уг хурлаар:
Нийслэлийн агаарын бохирдлыг үүсгэдэг эх үүсвэрийн ихэнх хувийг автомашин, гэр хорооллын утаа эзэлдэг байна. Монголд жил бүр эх үүсвэрийн тооллого явуулдаг. Тооллогын дүнд дулааны улиралд агаарт газрын тоосны дэгдэлт давамгайлдаг аж.
Түүнчлэн агаарт дэгдсэн нарийн ширхэглэгт тоосонцрын химийн найрлага хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлсөн талаар судалгаа хийжээ. Үүнд зунаас бусад улиралд хүүхэд, насанд хүрэгчид хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй. Харин жилийн бүх улиралд хорт хавдрын бус өвчлөлд өртөх эрсдэл өндөр хувьтай байна гэжээ.