fitness
  • 372 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-08

Туркийн өмнөд, Сирийн умард хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлт 7800 гаруй хүний амийг авч одоод байна. Гурван удаагийн хүчтэй газар хөдлөлтөд өртсөн иргэдийг аврах ажиллагаа үргэлжилсээр байна. 

Аврагчдын мэдээлж буйгаар Туркт 5894 хүн амиа алдаж, 32 мянга гаруй хүн гэмтэж бэртээд байна. Мөн 6000 гаруй байшин барилга нуржээ.  Мөн хөрш Сири улсад ажиллаж буй "Цагаан дуулга" байгууллагын аврагчдын мэдээлснээр 1932 хүн амиа алдсан байна. Хүйтний эрч чангарч, амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.

skip-share

Гамшиг болсон бүс нутгуудад нийт 23 сая хүн амьдардаг бөгөөд 20 мянга орчим хүн амиа алдах магадлалтай гэсэн тооцоолол гаргажээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр гамшиг болсон бүс нутгуудад нийт 23 сая хүн амьдардаг бөгөөд 20 мянга орчим хүн амиа алдах магадлалтай гэсэн тооцоолол гаргажээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улсын өмнөд хэсгийн 10 хотыг гамшгийн бүс болгон зарлаж, гурван сарын онц байдал зарлахаа мэдэгдлээ. Эдгээр арга хэмжээ авснаар аврагчид гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад хүрэх, мөн санхүүгийн тусламж явуулахад хялбар байх болно гэж тэрээр үзэж байгаа аж.

Эрдоган АНУ, Их Британи, Өмнөд Солонгос зэрэг тусламж илгээсэн 70 улсад талархал илэрхийлжээ.

Эх сурвалж: ВВС

Бусад мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг өөрсдийнх нь оролцоотой шийдвэрлэнэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг өөрсдийнх нь оролцоотой шийдвэрлэнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлэ

Нийтийн тээврийн 20 чиглэлийн маршрутад түр өөрчлөлт оруулна

Нийтийн тээврийн 20 чиглэлийн маршрутад түр өөрчлөлт оруулна

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто з

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.