Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, байгалийн гамшигт нэрвэгдсэн БНТУ болон Сири улс руу 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, 2 тонн лаа бусад хүмүүнлэгийн тусламжийг илгээхээр болжээ.
Мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Жанжин штабын 35 алба хаагч эрэн хайх, аврах болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.