fitness
  • 531 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-08

Өмнөд Солонгосын хүнс үйлдвэрлэгч "Ноншим" компанийн бэлэн гоймонгоос хортой бодис илэрсэн хэргийг шалгаж эхэлжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор Тайвань, Тайландад үйлдвэрлэсэн дүфү, кимчитэй "Шин Рамюн" бэлэн гоймонг худалдаанаас эргүүлэн татсан байна.

Нийт 1000 хайрцаг гоймон эргүүлэн татаж, түгээлтийг нь зогсоосон тухай нэгдүгээр сарын 31-нд мэдээлсэн. Тодруулбал, хорт хавдар үүсгэгчийн ангилалд ордог этилен исэл бодис тус гоймонгийн амтлагчаас олджээ. Олон улсын хорт хавдрын судалгааны агентлагаас мэдэгдсэнээр, тус гоймонгийн этилен ислийн хэмжээ 0.075 мг/кг байсан.

"Ноншим" компани энэ мэдээллийг үгүйсгэж, цаашид түүхий эддээ дүн шинжилгээ хийх арга барилаа сайжруулна гэжээ. тус компанийн төлөөлөгч “Бүтээгдэхүүнээс этилен исэл олсон гэж зарласан. Үнэндээ тэдний илрүүлсэн зүйл 2-хлорэтанол байсан” гэж хэвлэлд ярьжээ. Мөн тэрбээр "Хэдий этилен исэл биш байсан ч 2-хлорэтанол нь АНУ-д маш аюултай бодисын ангилалд багтдаг. Харин Өмнөд Солонгост энэ бодисыг маш аюултайд тооцдоггүй" гэж хэлэв. Энэ мэдэгдлийг үл харгалзан солонгос хэрэглэгчид "Ноншим"-ийн бүтээгдэхүүнийг шалгаж үзэхийг уриалж байна.

Филиппин улсад үүнтэй төстэй хэрэг өнгөрсөн оны долдугаар сард гарсан. Филиппиний “Lucky Me!” бэлэн гоймон дахь этилен ислийн агууламж өндөр байна гэж 10 гаруй улс анхааруулжээ. Харин бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани тус бодисыг бичил биетний өсөлтийг хянах зорилгоор халуун ногоо, үрэнд өргөн хэрэглэдэг бодис гэж тайлбарласан байна.

Эх сурвалж: NEXT SHARK

Бусад мэдээ

9 сарын 1-нд дараах сургуулиуд хүний эрх, үүрэг, хариуцлагын талаарх хичээл заана

9 сарын 1-нд дараах сургуулиуд хүний эрх, үүрэг, хариуцлагын талаарх хичээл заана

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуул

Хар тамхитай тэмцэхэд БНХАУ-ын хилийн прокурорын газартай хамтарна

Хар тамхитай тэмцэхэд БНХАУ-ын хилийн прокурорын газартай хамтарна

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын хил орчмын прокурорын газруудын уулзалт 2023 оны

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.