Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд очиж эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.
Бүгд Найрамдах Турк Улсын олон муж, хотыг хамарсан хүчтэй газар хөдлөлтөд олон мянган хүний эрдэнэт амь эрстэж, асар их гарз хохирол учирсанд ахан дүүсийн холбоотой Туркийн нийт ард түмний уй гашууг хуваалцаж, гүн эмгэнэл илэрхийлэв.
Энэ хүнд цаг мөчид монголын ард иргэд Туркийн анд нөхөдтэй зүрх сэтгэлээрээ байнга хамт байх болно.
Бид бүхний сэтгэлийн дэм гамшигт өртсөн хүмүүс, тэдний гэр бүл, анд нөхөд Туркийн нийт ард иргэдийн уй гашуу, хүндрэл бэрхшээлийг бага ч болов нимгэлнэ гэж найдаж байна гэлээ.