fitness
  • 534 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-09

Манай улсын гадаад валютын нийт албан нөөц энэ оны эхний сард 3.5 тэрбум ам.долларт хүрч, 4.71 хувиар өсөв. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар гадаад валютын албан нөөц 2, 935.19 тэрбум ам.доллар байв. Оны эцэст 3.3 тэрбум ам.доллар болж мөн нэмэгдсэн юм.




Монгол Улсын Төв банкны тухай хуулийн 5 болон 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг. Хуульд зааснаар Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрддэг. Үүнд:

  • Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
  • Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
  • Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
  • Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
  • Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив.


Бусад мэдээ

Монгол-Хятад-Оросын худалдаа эдийн засгийн чуулган маргааш болно

Монгол-Хятад-Оросын худалдаа эдийн засгийн чуулган маргааш болно

Монгол-Хятад-Оросын Худалдаа эдийн засгийн XVI нэгдсэн чуулган "Эдийн засгийн коридорын бүтээн байгу

E-Mongolia систем иргэдийн 706 тэрбум төгрөгийг хэмнэжээ

E-Mongolia систем иргэдийн 706 тэрбум төгрөгийг хэмнэжээ

Өнөөдрийн байдлаар 86 байгууллагын 1106 үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэж, 1.7 сая хэрэглэгчтэй болжээ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн