fitness
  • 545 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-09

Үндэсний Статистикийн Хороо/ҮСХ/ өрхөд суурилсан судалгааг зохион байгуулдаг. Тухайн судалгааны үр дүнгээр цагаан сарын баяраа тэмдэглэн өнгөрүүлэхэд өрхөөс гарч байгаа зардлын тооцооллыг гаргадаг байна.

Цагаан сарын хэрэглээний тооцооллын талаар ҮСХ-ны Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга М.Оюунцэцэг "2020, 2021 онд бүх нийтээрээ цагаан сарыг тэмдэглэхийг хориглосон. 2022 онд өргөн дэлгэр тэмдэглээгүй. Тийм болохоор эдгээр онд цагаан сарын баярт өрхийн зарцуулсан зардлыг 2019 онтой харьцуулахад буурсан.

Иймээс 2023 онд тооцоолол хийхээс өөр аргагүй болсон. Цар тахлаас өмнө буюу 2019 онд нэг өрх цагаан сарын баяраа тэмдэглэхэд ойролцоогоор 927.7 мянган төгрөг зарцуулж байжээ. Энэ зардлыг юмны үнэ өссөн болохоор инфляцаа нэмэгдүүлээд тооцоолоход 2023 онд нэг өрх 1,220,000 /1.2 сая/орчим төгрөгөөр цагаан сарын баяраа тэмдэглэх тооцоолол гарсан.

Монгол Улсын хэмжээнд 2022 оны эцсийн байдлаар 960,000 өрх бий. Нэг айл цагаан сардаа зарцуулж буй зардлыг 960,000 өрхөд тархаагаад үзэхээр нийт 1.2 их наяд төгрөгийн зардал гарна гэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, 2023 онд улсын хэмжээнд 960,000 өрх нийт 1.2 их наяд төгрөгийг цагаан сарын баярт зарцуулах тооцоолол гарсан"  хэмээн ярилаа.

Монголчууд цагаан сараар 1.2 их наяд төгрөгийн 46%-ийг импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулж байна гэж тооцвол ойролцоогоор 548 тэрбум төгрөг буюу 160 сая ам.доллар гадагшаа гарах магадлалтай гэж тооцоолжээ.

Бусад мэдээ

БЗД-ийн Цагдаагийн II хэлтсийн албан тушаалтан гомдол мэдээллийг шалгах үедээ хувьдаа мөнгө завшсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

БЗД-ийн Цагдаагийн II хэлтсийн албан тушаалтан гомдол мэдээллийг шалгах үедээ хувьдаа мөнгө завшсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Эрүүгийн найман хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлснийг Авлигатай тэмцэх газраас мэдээллээ. Т

УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг авч байна

УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг авч байна

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа

Ариунзул С.
Ариунзул С.