fitness
  • 629 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-10

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу Өлзийт хороололд шинэ өрхийн эрүүл мэндийн төв өнөөдөр ашиглалтад орлоо.

Энэхүү жишиг эмнэлэг нь хүүхдийн болон эмчийн үзлэгийн өрөө, дархлаажуулалт, шинжилгээ, сэргээн засах физик эмчилгээний болон зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, шүдний кабинет, чийрэгжүүлэлтийн өрөөтэй, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сувилагчийн өрөөг ажлын болон амралтын зориулалтаар тохижуулсан. Ингэснээр алсын бүсэд үйл ажиллагаа явуулах “Энхамгалан-Өлзийт” өрхийн эрүүл мэндийн төв нь тус хорооны оршин суугч, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ, гэрийн эргэлт үзлэг болон яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх боломж бүрдлээ.

 

  • Өлзийт хороолол 6000 гаруй хүн амтай, 1900 орчим өрхтэй бөгөөд олон улсын стандарт бүхий жишиг өрхийн эрүүл мэндийн төвийн ашиглалтад орсноор тус хорооны иргэд дүүргийн болон хотын төвийн эмнэлгүүдэд оочирлож цаг заваа алдахгүй өөрийн харьяа эмнэлэгтээ тусламж үйлчилгээ авахаар болсон байна.

Мөн Хан-Уул дүүрэгт 2022-2023 онд нийт найман хороонд ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ шинээр ашиглалтад орно. Өнөөдөр энэ ажлын эхлэл болж 14 дүгээр хороонд шинэ өрхийн эрүүл мэндийн төв иргэддээ үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Бусад мэдээ

Нүүрсний хулгайн гэх 40 их наяд төгрөгийн ЗАДАРГАА

Нүүрсний хулгайн гэх 40 их наяд төгрөгийн ЗАДАРГАА

УИХ-ын гишүүн Т.Доржханд 40 их наяд төгрөгийн нүүрс хулгайд алдагдсан гэх тоон мэдээллийг олон нийтэ

Цалинг 10-20 хувиар нэмж, ипотекийн 3 хувийн зээл олгоно

Цалинг 10-20 хувиар нэмж, ипотекийн 3 хувийн зээл олгоно

УИХ энэ өдрүүдэд Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ирэх оны төсө

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.