ҮСХ-ноос мэдээлж буйгаар энэ 7 хоногийн эхний өдрийн байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.3 хувиар өсжээ. Харин өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.6 хувиар буурсан талаар ҮСХ-ноос мэдээллээ.
ХХААХҮЯ-ны харьяа мэдээллийн “Малчин лавлах 109”-ын мэдээллээр нийслэлийн “Хүчит шонхор-Дэнжийн мянга” захад ямааны мах бөөний үнээр кг нь 3500-4500 төгрөг, жижиглэнгийн үнээр ястай нь 6500-6800 төгрөг цул мах нь 7800-8000 төгрөгийн үнэтэй байна.