fitness
  • 1858 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-10

Иргэн “А” нь сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо тухайн албан тушаалд тавигдах “дээд боловсролтой байх“ гэх шаардлагад нийцүүлэхийн тулд хуурамч бакалаврын дипломыг ашиглажээ. Улмаар хууль бус цалин хөлс авч, төрд 25,070,108 төгрөгийн хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуульд хуурамч диплом болохыг мэдсээр байж ашигласан бол гэмт хэрэгт тооцохоор заасан ба Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас иргэн “А”-г уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иргэн “А” нь “Д” аймгийн “Ц” сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо тухайн албан тушаалд тавигдах “дээд боловсролтой байх” гэх шаардлагад нийцүүлэхийн тулд  гадаад улсын нэгэн дээд сургуулийг төгсөөгүй боловч уг сургуулийг төгссөн гэх дээд боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж  ашиглаж, “Хуурамч баримт, бичиг ашиглах” гэмт хэргийг удаан хугацаагаар үйлдэн тухайн албан тушаалд томилогдон ажиллаж, хууль бус санаагаа хэрэгжүүлсэн, гэмт үйлдэл төгсөөгүй, өөрөөр хэлбэл хохирол, хор уршиг нь үргэлжилсээр байгаа явдал нь тухайн гэмт хэргийг төгсөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөгүй гэж дүгнэж, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон.

Эрүүгийн хуульд уг гэмт хэргийг үйлдсэн хүнийг 450,000-5,400,000 төгрөгөөр торгох эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр заасан байдаг.

Шүүхээс тухайн иргэний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулж, түүнд ажиллаж байсан үед олгогдсон цалин хөлс 25,070,108 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогод тооцож, гэм буруутай этгээдээс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Дауренбек

Бусад мэдээ

Ш.Гэлэн: Цаашид жуулчдыг ҮНЭГҮЙ бие засуулж чадахгүй

Ш.Гэлэн: Цаашид жуулчдыг ҮНЭГҮЙ бие засуулж чадахгүй

Засгийн газраас жорлон хүртлэх 350км1. ОршилЯасан урт юм бэ гэж бодож байна уу? Уншихгүй ч байж болн

Морин хуурын чуулгыг "Чингис хаан" одонгоор шагнахаар шийдвэрлэжээ

Морин хуурын чуулгыг "Чингис хаан" одонгоор шагнахаар шийдвэрлэжээ

Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Монгол бахархлын өд

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.