fitness
  • 729 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-10

Цагаан сарын баярт зориулсан үндэсний үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа Мишээл Экспо төвд үргэлжилж байна.

Хоёрдугаар 12-ныг хүртэл зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дэлгэх ба 13-20-ны өдрүүдэд үндэсний бараа бүтээгдэхүүн болон импортын бараа бүтээгдэхүүнийг худалдах юм.

Ажлын өдөр харьцангуй хөл хөдөлгөөн бага ч амралтын өдөр хүний хөл ихэсдэг гэдгийг худалдаачид хэлж байлаа. Хэвийн боов, еэвэн, ааруул хурууд, тавгийн чихэр амттан, шимийн сархдаас эхлээд малгай тэргүүтэй дээл, бүс, гутал, шанх, бэлэг сэлт гээд баярын үед хэрэглэх,  дотоодын гэх тодотголтой зүйлс энд байлаа. Мөн Өгөөж, Талх чихэр, Бамбууш, Суман гүн, Тэнгэрийн хишиг үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байна.

Мөн энд эрэгтэй дээл 250-700 мянган төгрөг, эмэгтэй дээл 250-350 мянган төгрөг, хос дээл 700 мянгаас 1,5 сая төгрөгийн үнэтэй байна. Харин эрэгтэй монгол дан цамц 110 мянган төгрөгийн үнэтэй, эмэгтэй саатай дээл 190 мянган төгрөг байв. Мөн хөөрөг 700 мянган төгрөгөөс 6 сая төгрөг байна. Царс модоор хийсэн цар таваг хэмжээнээсээ хамаарч 20-80 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Гүрмэл хэвийн боов 5500 төгрөг, еэвэн 12-20 мянган төгрөг гээд бараа бүтээгдэхүүн бүр харилцан адилгүй үнэтэй юм.

Манайд улсын хэмжээнд 920 мянган өрх, нийслэлд 418 мянган өрх бий. Эдгээр өрх баярын хэрэгцээгээ дотоодоосоо хангаснаар мөнгөн урсгалыг эх орондоо үлдээж, ажлын байрыг хадгалах, эдийн засгаа эрчимжүүлэхэд тодорхой хэмжээгээр дэмтэй байх болно.

Бусад мэдээ

Улаанбаатарт 13-15 градус дулаан байна

Улаанбаатарт 13-15 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөө, маргаашдаа Алтайн уулархаг нутгаар цас хайлж, шар усны үе

Төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орно

Төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр/2024.06.05/ Булганы нутаг, Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр ахиухан хэмжээний, төвийн аймг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.