fitness
  • 381 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-13

ESL-ээс зохион байгуулдаг, мажортой дүйцэхүйц 1 сая ам.долларын шагналын сантай "IEM Katowice 2023" тэмцээнд амжилттай оролцсон Монголын IHC Esports багийн чансаа ахижээ.

CSGO-ын мэдээлэл, тэмцээн уралдааны статистик гаргадаг хамгийн том байгууллага HLTV-ээс эрхлэн гаргадаг дэлхийн чансаа энэ сарын 6-нд шинэчлэгдсэн байна. Нэгдүгээр сарын 30-ны байдлаар 36-д бичигдэж байсан IHC Esports тус чансаагаар 15 байр ахиж 21-д жагсжээ.

Ийнхүү Бразилын paiN, Америкийн Evil Geniuses, Португалын SAW зэрэг алдарт багуудын дээр бичигдсэн байна.

CSGO-ын дэлхийн чансааг Европын G2 Esports тэргүүлдэг. Тэд өнгөрсөн шөнө "IEM Katowice 2023" тэмцээнд Данийн Heroic багийг 3-1 харьцаагаар хожиж түрүүлсэн билээ.

Харин E-Sport-ын тэмцээн уралдаан зохион байгуулдаг ESL-ын чансаагаар Хятадын Lynn Vision багийн доор 44-р байрт хэвээр үлджээ.

Бусад мэдээ

Д.Амарбаясгалан: Дэлхийн топ их сургуульд тэнцсэн, зээл авах оюутнуудыг шинэ системээр дахин шалгана

Д.Амарбаясгалан: Дэлхийн топ их сургуульд тэнцсэн, зээл авах оюутнуудыг шинэ системээр дахин шалгана

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар 23 асуудал хэлэ

Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн Факторинг үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүллээ

Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн Факторинг үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүллээ

ХААН Банк Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн нэг төрөл Факторингийн үйлчилгээг Монголын зах зээлд

Ариунзул С.
Ариунзул С.