fitness
  • 344 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-13

БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу хоёрдугаар сарын 12-нд22:00 цаг (Анкарагийн цагаар 17:00)-т эрэн хайх ажиллагааг эхлүүлж, барилгын нурангинаас гурван хүний цогцсыг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Мөн иргэдийн хүсэлтээр үнэт эдлэл, бэлэн мөнгийг гэрийнх нь нуранги дороос олж гарган холбогдох байгууллага, хүмүүст хүлээлгэн өгсөн байна.

Аврах багийн эмнэлгийн бүлэг хоёрдугаар сарын 12-ны өдөр хээрийн эмнэлэгт нийт 96 хүнд /үүнээс 13 нь хүүхэд/ үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамны биет төлөөлөгч болон тусгай хүчний секторын командлагч нар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллахаа мэдэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Бусад мэдээ

Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно

Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.04-р сар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хоу Жянгуотой уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хоу Жянгуотой уулзлаа

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шинжлэх Ухааны

Ариунзул С.
Ариунзул С.