Сар шинийн баяртай холбогдуулан хичээл, сургуулийн зохион байгуулалтад өөрчлөх оруулах асуудлыг Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын шуурхай хурлаар өчигдөр хэлэлцжээ.
Энэ тухай Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир "Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах чиглэл өгөх тушаал өнөөдөр албажна.
Сайдын тушаал гармагц, албажиж, аймаг, орон нутгийн Засаг дарга нарт хүргүүлэх болно" гэв.