fitness
  • 399 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-15

ЭМДЕГ-аас Сэлэнгэ аймаг дахь гэрээт эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олгож буй үйл ажиллагаанд  1 дүгээр сарын сарын 25-29-ны өдрүүдэд хяналт шалгалт хийлээ.   Шалгалтаар тус сумын Гавшгай, Жаргалан, Яггүг эмийн сангууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, харьяаллын бус эмч нараар  иргэдийн зовиур, насанд тохироогүй өндөр үнэтэй эмийг зохиомол оношоор бичүүлэн олгож, ЭМДҮЗ-ийн тогтоолоор батлагдсан эмийн жагсаалтад байхгүй эмийг орлуулан өгдөг, бар кодыг цахим системд гараар сольж оруулсан зэрэг зөрчлийг илрүүллээ.



Тодруулбал, Орхон аймгийн БОЭТ-ийн эмч Х.Э нь Жаргалан нэр дурдагдсан эмийн сангийн ажилтнууд болон хамаарал бүхий этгээдүүдэд өндөр үнэтэй эмийг олон удаагийн давтамжтай бичсэн эмийн жорыг 3 минутын дотор олгосон, Улаанбаатар хот, Дорноговь, Завхан, Говь-Алтай, Орхон аймагт жор бичүүлээд 3 минутаас хэдхэн цагийн дараа Сайхан сумын эмийн сангуудаас эм тогтмол авсан, Орхон, Дархан-Уул аймагт бичүүлсэн жорыг Сайхан сумын эмийн сангаас тогтмол авдаг, Нэг даатгуулагч 4 нэр төрлийн 2246 ширхэг эмийг 10 сарын турш уусан нь өдөрт 7-8 ширхэг эмийг тогтмол уусан зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлээд байна.



Улмаар зөрчил гаргасан нэр бүхий эмч нарын цахим жор бичих эрхийг хасаж, Гавшгай, Жаргалан, Яггүг эмийн сангуудын  даатгалын гэрээг түдгэлзүүлэн, хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байгаа бөгөөд эдгээр эмийн сангийн 2022 оны эмийн орлогын баримттай даатгалын сангаас олгосон эмийн тоо ширхгийг тус бүрээр тулган шалгаж, санд учруулсан хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор хяналт шалгалт үргэлжилж байна.

Бусад мэдээ

Ирэх онд ОХУ-аас нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэхийг хүсжээ

Ирэх онд ОХУ-аас нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэхийг хүсжээ

Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит XXIV хуралдаан ОХУ-ын Москва хотноо энэ сарын 14, 15-нд болж, Эрчим хүчний яамны төлөөлөл оролцлоо.

Сонгинохайрхан дүүрэгт хоёр гэрийн таван хүн угаартсан байна

Сонгинохайрхан дүүрэгт хоёр гэрийн таван хүн угаартсан байна

Өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо Орбитын гуд

Ариунзул С.
Ариунзул С.