fitness
  • 472 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-15

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 22.5 их наяд төгрөг болж,  өмнөх сараас 1.2 хувиар өссөн бол 2022 оны мөн үеэс 7.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 2022 оны эцсээр зээл олголт хумигдаж сарын дүнгээр саараад байсан бол нэгдүгээр сард ийнхүү өссөн байна.

Нийт зээлийн үлдэгдэл дунд хэвийн зээлийн эзлэх хувь тасралтгүй нэмэгдэж, чанаргүй зээлийн эзлэх хувь буурч буй ч хурд нь саарсан байна. Тухайлбал: 12 дугаар сард чанаргүй зээлийн үлдэгдэл өмнөх сараас 14.4 хувиар буурч байсан бол нэгдүгээр сард 0.05 хувиар буурчээ. Ойрын гурван сарын хугацаанд зээлийн эрэлт бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна гэж томоохон банкнууд үзэж байна.

Арилжааны банкнуудын дунд нэгдүгээр сард зээлийн шалгуур, нөхцөл, эрэлт, нийлүүлэлтийн төлөвийн судалгааг Монголбанкнаас явуулсан юм.

Судалгаагаар ирэх гурван сард томоохон банкнууд  зээлийн шалгуураа бага зэрэг сулруулж, нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бол жижиг болон дунд банкнууд шалгуураа хэвээр хадгалах хандлагатай байгаагаа илэрхийлсэн байна.

Ялангуяа хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр болон худалдаа, үйлчилгээний салбарын зээлийн шалгуурыг сулруулах төлөвтэй байгаагаа мэдэгджээ.

Мөн арилжааны банкнуудын хувьд аж ахуйн нэгж, иргэдэд олгох зээлийн нөхцөлөө 2022 оны эцэстэй харьцуулахад үл ялиг сулруулах   хүлээлттэй байгаа бол аж ахуйн нэгжид олгох зээлийн нөхцөлөө дахин чангаруулах төлөвтэй байгаагаа илэрхийлжээ.

Цаашид аж ахуйн нэгжийн зээлийн эрэлт үл ялиг нэмэгдэх төлөвтэй байгаагаас худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарт түлхүү ажиглагдаж байна гэж үзэж байна.

Бусад мэдээ

Тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болголоо

Тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийд

Шөнийн тарифын хөнгөлөлт ирэх 7 хоногт эхэлнэ

Шөнийн тарифын хөнгөлөлт ирэх 7 хоногт эхэлнэ

Шөнийн тарифын хөнгөлөлт ирэх 7 хоногт эхэлнэ. Нийслэлийн гэр хорооллын 117 мянган өрх шөнийн цахилг

Ариунзул С.
Ариунзул С.