fitness
  • 484 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-17

Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль болон “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 71 дүгээр тогтоол, Засгийн газраас баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын дагуу энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох болсон.

Хоёрдугаар сард нийт хүүхдийн 91 хувь болох 115 мянган хүүхдэд мөнгө олгох бөгөөд өчигдөр 112 мянган хүүхдийн мөнгийг дансанд шилжүүлсэн. Үлдсэн хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 20-ны өдөр олгохоор  ажиллаж байна.

Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхээ еmongolia болон ehalamj цахим системээр шалгах боломжтой.

Иргэдэд анхааруулахад Хүн ам, өрхийн мэдээллийн сан (баг, хороодын Засаг даргын хөтөлдөг өрхийн бүртгэл)-д өрхийн бүртгэл нь алдаатай улмаас өрхийн амьжиргааг үнэлэх боломжгүй тохиолдлууд гарсаар байна. Иймд иргэд нэн тэргүүнд өрхийн мэдээллээ засуулна уу.

Эх сурвалж: ХНХЯ

Бусад мэдээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 тавдугаар сарын 1-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлэ

Өмнөговь аймгийн БОЭТ-ийн “Эхийн болон перинатал эндэгдлийг бууруулах эмнэлзүйн аудитын хороо”-ны гишүүдтэй туршлага солилцлоо

Өмнөговь аймгийн БОЭТ-ийн “Эхийн болон перинатал эндэгдлийг бууруулах эмнэлзүйн аудитын хороо”-ны гишүүдтэй туршлага солилцлоо

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/550 болон А/263 дугаар тоот тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд “Ам

Ариунзул С.
Ариунзул С.