Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.
Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.
Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 2-7 метр, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -26...-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -19...-24 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -13...-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.
2023 оны 02 дугаар сарын 21-нээс 02 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Салхи 22-нд говь, талын нутгаар, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч шөнөдөө:
Өдөртөө:
Цаг агаарын дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу.