fitness
  • 671 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-17

Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Тодруулбал, гэртээ ганцаараа үлдсэн дөрвөн настай хүүхэд цонхоор унаж, амиа алдсан харамсалтай явдал гарчээ.

Энэ тухай Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт 21:40 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Өндрөөс хүүхэд унаж нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Үүний дагуу тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхиж явсны улмаас дөрвөн настай хүү гэртээ ганцаараа байхдаа цонхноосоо унаж нас барсан байсан. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.

Иймд хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхүй байж, анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

ГЭРТЭЭ БАЙГАА ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Түлэгдэхээс сэргийлэх

  • Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
  • Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
  • Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
  • Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
  • Зуухны тагийг заавал түгжиж байх,
  • Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.

Тогонд цохиулахаас сэргийлэх

  • Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх,
  • Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
  • Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах

Галын аюулаас сэргийлэх

  • Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
  • Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
  • Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
  • Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх

Бусад мэдээ

Монголч эрдэмтдийн их хуралд 20 орны 307 эрдэмтэн илтгэл тавина

Монголч эрдэмтдийн их хуралд 20 орны 307 эрдэмтэн илтгэл тавина

1959 оноос эхлэн Олон Улсын Монголч Эрдэмтний Их хурлыг таван жилд нэг удаа Монгол Улсад тогтмол зох

Уран гулгалтын спортыг тайзны урлагтай хослуулах "Тал нутгийн мөсөн шоу" нэгдүгээр сарын 27, 28-нд болно

Уран гулгалтын спортыг тайзны урлагтай хослуулах "Тал нутгийн мөсөн шоу" нэгдүгээр сарын 27, 28-нд болно

Монголын анхны уран гулгалтын шоуг зохион байгуулах гэж буйгаа Монголын тэшүүрийн холбоо(МТХ)-ноос ө

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн