fitness
  • 619 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-03

Шар усны үер, халиа тошингийн асуудал 30-аад жил яригдаж буй асуудал. 

"Халиа тошингийн эрсдэлтэй газар зөвшөөрөл олгосон. Ийм газар дээр иргэд хөдөө орон нутаг болон бусад байршлаас нүүж ирээд хашаагаа барьчихдаг. Шаардлага тавихаар нүүдэггүй. Өөр газар олгоод нүүлгэхээр хэсэг байж байгаад зараад, хаяад буцаад ирдэг тохиолдол их байна. Иргэд өөрсдийн өмч хөрөнгө, амь нас, эрүүл мэндээ хамгаалах ухамсартай холбоотой асуудал бий.

Бидний зүгээс халиа тошин үүсэж буй цэгүүд дээр эрсдэл байгаа тухай мэдээллийг тавина. Зуны дэлгэр цагт ногоон ширгэ үүссэн үед хашаагаа барьчхаад өвөл халиа тошин үүсэнгүүт зарчихдаг. Үл хөдлөх хөрөнгийнх нь үнэ өсөөд байдаг ч хохирлын хэмжээ улам ихсээд байдаг.

Сонгинохайрхан дүүргийн хоёр байршил буюу 26 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга, 17, 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүрэгт Амгалан цахилгаан станцын ойролцоо халиа тошин үүссэн байгаа.

Эдгээр газарт шороон далан босгох, сэлбэг тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг авсан. Усны газраас халиа тошинг нүхэлдэг машин өгсөн учир урсгалыг бий болгож байна.

Зарим газрын эрхийг цуцлах асуудлыг Газрын албатай ярилцана" хэмээн Хотын ерөнхий менежер хэллээ.

Бусад мэдээ

2024 оны 4-р сарын 1-нээс тэтгэврийг 100 мянгаар нэмэгдүүлэх саналыг МАН-ын бүлэг дэмжлээ

2024 оны 4-р сарын 1-нээс тэтгэврийг 100 мянгаар нэмэгдүүлэх саналыг МАН-ын бүлэг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн өнө

Дарханчууд эрдэнэшиш тариалж, худалдаалж байна

Дарханчууд эрдэнэшиш тариалж, худалдаалж байна

Дарханы ногоочид эрдэнэшиш тариалан худалдаалж байна. Олон талын өгөөжтэй ургац ихтэй таримал болох

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.