fitness
  • 529 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-03

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн байгууллагуудаас хамгийн олон мод тарьж ургуулах зорилт тавьсан бөгөөд ТЭЗҮ боловсруулан батлуулсан анхны компани болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн салбарын компаниуд нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин 10 жилийн хугацаанд 600 гаруй сая мод тарьж ургуулахаа илэрхийлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 180 сая мод тарьж ургуулах зорилт тавин уул уурхайн салбарын компаниудаа манлайлан ажиллаж техник, эдийн засгийн үндэслэлээ /ТЭЗҮ/ боловсруулсан.  

“Эрдэнэс тавантолгой” ХК  180 сая модыг хаана, хэрхэн тарьж ургуулах ТЭЗҮ-ийг Батлан хамгаалах яам, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн судлаачдын баг /30 хүн/ бүрэлдэхүүнтэй хамтран боловсруулж БОАЖЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар батлууллаа. Энэхүү ТЭЗҮ нь 9 бодь 1552 хуудас бүхий “тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилт, зорилгыг бүрэн хангасан болохыг батламжилсан байна.

Бусад мэдээ

Нийслэлд шилжин суурьших иргэдэд зориулсан "Мэдээллийн төв" байгуулна

Нийслэлд шилжин суурьших иргэдэд зориулсан "Мэдээллийн төв" байгуулна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцса

Б.Нямтайшир: Миний хүсэл Монголдоо хэдэн сайхан үйлдвэр байгуулах

Б.Нямтайшир: Миний хүсэл Монголдоо хэдэн сайхан үйлдвэр байгуулах

Монгол Улсын хөгжил, дэвшлийн нэг том хүчин зүйл болсон хувийн бизнесүүд хөгжин цэцэглээд 30-аад жил

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.