fitness
  • 433 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-06

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсад 2023 оны 03 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд ажлын айлчлал хийх үеэр АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны Төрийн сайд Ахмад Али Аль-Саиг-тай уулзлаа.

Талууд хоёр орны харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлээд, ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, дэд бүтэц, хөдөө аж ахуйн чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудын талаар ярилцав.

Түүнчлэн хоёр орны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүд чухал хэмээн нотолж, баримт бичгүүдийг тохиролцох талаар үргэлжлүүлэн ажиллахаар болов.

Монгол Улсын дэд бүтцийн, уул уурхайн, боловсруулах аж үйлдвэрийн, аялал жуулчлалын зэрэг бүтээн байгуулалтын үйл явцад АНЭУ-ын аж ахуйн нэгжүүдийн оролцох боломжийг судлахад шаардлагатай үндэслэлүүдийг ирүүлэхийг эмиратын тал хүссэний дагуу ойрын үед холбогдох мэдээллүүдийг өгөхөөр болов.

 

Бусад мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан авто замуудын төслийг ирэх оны төсвөөр хэрэгжүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан авто замуудын төслийг ирэх оны төсвөөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Хөх хотод гурав дахь ээлжийн 34 сувилагч богиноо хугацааны сургалтад хамрагдаж байна

Хөх хотод гурав дахь ээлжийн 34 сувилагч богиноо хугацааны сургалтад хамрагдаж байна

ЭМЯ, ЭМХТ-өөс эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах ажлын хүрээнд сувилагчдын мэргэжлийн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.