Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад хураагдсан болон нөхөн төлүүлсэн хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хавдрын өвчлөлийг бууруулах, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг худалдан авах, эмнэлгийн байраар хангахад зарцуулах шийдвэр гаргажээ.
Ийм зохицуулалт бүхий хуулийн төслийг Засгийн газар, УИХ-д өргөн мэдүүлж, хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийг Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт үүрэг болгосон.